• ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Ням, 10 сар 25, 2026
  • Нэвтрэх
No Result
View All Result
Aruukhan.mn
Advertisement
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Орон нутаг
    Булган аймгийн залуучуудын чуулга уулзалт боллоо

    Булган аймгийн залуучуудын чуулга уулзалт боллоо

    Мөрөн суманд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, лавлагаа шатлалын тусламжийг орон нутагт хүргэнэ

    Мөрөн суманд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, лавлагаа шатлалын тусламжийг орон нутагт хүргэнэ

    Улсын химийн 35 дугаар олимпиад Хэнтий аймгийн Чингис хотноо эхэллээ

    Улсын химийн 35 дугаар олимпиад Хэнтий аймгийн Чингис хотноо эхэллээ

    Зүүн бүс: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

    Зүүн бүс: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

    Хойд бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн Жүдо бөхийн тэмцээн Булган аймагт болж байна

    Хойд бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн Жүдо бөхийн тэмцээн Булган аймагт болж байна

    “Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    “Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ярилцлага
    Хэнтий аймгийн төсөв өндөр байгаа нь аялал жуулчлалын бүс нутаг болгох бодлогын хүрээнд тавигддаг гэдгийг ойлгох хэрэгтэй

  • Спорт, соёл урлаг
  • Ирээдүйн эзэд

“Зүүн бүс- бүсчилсэн хөгжил” уулзалт Хэнтий аймгаас эхэллээ

“Зүүн бүс- бүсчилсэн хөгжил” уулзалт Хэнтий аймгаас эхэллээ

Нийтлэлч Э. Отгонбаяр
3 сар 25, 2024
Ангилал Орон нутаг
0

Монгол улс 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоороо “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж байсан бол эдүгээ 22 жилийн дараа дээрх үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажил эхлээд байна.Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”-ийг зохион байгуулж, бүсийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөц боломж, давуу талаа тодорхойлон зөвлөлдөөд байгаа юм.

Тэгвэл энэ хүрээнд “Зүүн бүс-бүсчилсэн хөгжил” иргэдтэй хийх уулзалт зүүн аймгийн сумдад буюу Өмнөдэлгэр сумаас эхэллээ. Уулзалтыг УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Монгол улсын Ерөнхий сайдын Зүүн бүс хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн нар Өмнөдэлгэр сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, тус сумын 200 гаруй хүнтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтаар бүс нутгийн хөгжлийн бодлого, эдийн засгийн боломж, түүхэн аялал жуулчлал, газар зүй, соёл, боомттой холбоотой боломж нөхцөл, цаг үе, зудын хариу арга хэмжээ, Засгийн газрын ажил, УИХ-аар хэлэлцэгдэх гол гол хуулиудын талаар мэдээлэл хүргэж, иргэдийг сонслоо.

Өмнөдэлгэрчүүд гурилын үнийн хөөргөдөл, малын тэжээл тариалахад төрөөс үзүүлж буй дэмжлэг, зудад нэрвэгдсэн малчид руу чиглэсэн арга хэмжээ, архи, тамхины хэрэглээг зохицуулах, ПетроЧайна Дачин тамсаг ХХК-ийн асуудал, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотой асуулт асууж, хариулт авсан байна.

Үүний дараа бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн бодлого, боломжийн талаар танилцуулга, уулзалт хийх ажлын хэсэг Гурванбаян тосгонд ажилласан юм. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, бүс нутгийн хөгжил, онцлогийн талаар мэдээлэл хүргэж иргэдийн санал авч буй тус уулзалтад 70 гаруй хүн оролцож, 4 хүн саналаа уламжлав.

Тухайлбал, Бүсчилсэн хөгжлийн асуудалд ажлын байрыг онцгой авч үзэх хэрэгтэй. Малын түүхий эд, сүүний үйлдвэр Гурванбаян тосгонд байгуулбал хөгжих бололцоотой. Түүхий эд, дайвар бүтээгдэхүүн хог дээр орхигдуулахгүйн тулд манай ААН-үүд хичээн ажиллаж байна. Бүс нутгийн бодлогоо үйлдвэрлэл, ажлын байр дэмжих бодлоготой уявал сайн гэв.

Иргэн н.Цэвээндорж: Бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна. Хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болоход анхаарах хэрэгтэй. “Хулст толгой”-н лицензийн асуудлыг хэрхэх вэ? Хурх-Хүйтний хөндий Монгол орны нэн ховор шувууд цугладаг “чухал” газар. Уул уурхайгаа орхиод байгалийн, шувуу сонирхогчдын аялал жуулчлал хөгжүүлэх саналтайгаа хэллээ.

Тосгоны захирагч Ж.Энххуяг: Гурванбаян тосгон сүүний чиглэлээр хөгжих боломжтой. Каластер фермийн чиглэлээр хөгжүүлэх зорилгоор 4 газар төлөвлөөд байна. 1-2 компанитай уулзаад эхлэлээ тавьсан. Ногоон тэжээл тариалах чиглэлээр бага оврын трактор шаардлагатай, мөн спорт заал 2025 оны төсөвт тусгаж өгөх хүсэлтээ хэлэв.

Мөн тэрбээр СӨБ-ийн ариун цэврийн байгууламжтай болж байна. Дээврийн засвар хийгдсэн боловч, 1987 оны барилга учраас барилгын хананаас сийгдэг, пасадны дулаалга шаардлагатай байгааг хэлж, Шувууны аялал жуулчлал манайд хөгжих боломжтой гэв.

Уулзалтын үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Зүүн бүсийн зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан болсон. Тус зөвлөгөөнөөр Зүүн бүсийн авто замын санаачилга, Зүүн бүсийн төмөр замын санаачилгуудыг гарган санамж бичиг байгуулсан. Бүсчилсэн хөгжилтэй уялдаж бүсийн аймгуудаас, өөрөөр хэлбэл хөрсөндөө нийцсэн шинэ санаачилгууд гарч буйг онцлов.

Ийнхүү тус ажлын хэсэг шат дараатай Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн сумдаар ийнхүү ажиллах юм.

ShareTweet
Өмнөх

Монгол улсын тэргүүний сум Дадал эсвэл Мөнххаан уу?

Дараах

Зүүн бүсээс Дадал сум Монгол улсын тэргүүний сумаар шалгарлаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал болгох

Хэнтий | ОБГ-ын шуурхай бүлгүүд сумдад ажиллаж байна

Хэнтий | ОБГ-ын шуурхай бүлгүүд сумдад ажиллаж байна

2 жил өмнө
Гар утас, датагүй сурагчдад цахим хичээл хүндээр тусч байна

Гар утас, датагүй сурагчдад цахим хичээл хүндээр тусч байна

3 жил өмнө

Их үзсэн

  • Хэнтий | Төрийн үйлчилгээний нэгдсэн төв аймгийн ЗДТГ-ын байранд үйл ажиллагаагаа явуулж байна

    Хэнтий | Төрийн үйлчилгээний нэгдсэн төв аймгийн ЗДТГ-ын байранд үйл ажиллагаагаа явуулж байна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99593630

© 2023 Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ирээдүйн эзэд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ярилцлага

© 2023 Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ