“Ахуй үйлчилгээ-2023” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 23-ны өдөр аймгийн БТСГ-т зохион байгуулагдаж байна. Жил бүр зохион байгуулагддаг тус арга хэмжээнд энэ жил 90 гаруй оролцогч үсчин, гоо сайхан, хумс будалт, гар урлал, оёмол болон гар урлал, гутал зэрэг төрлөөр оролцож байгаа юм.
Мөн үсчин, гоо сайхны тэмцээнд Цэнхэрмандал, Бор-Өндөр, Батноров, Норовлин, Өмнөдэлгэр, Хэрлэн зэрэг сумдаас 40 орчим хүн өрсөлдөж буй бөгөөд өнгөрсөн жилийнхээс илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотоос мэргэжлийн шүүгчид ирж шүүж буйгаараа онцлог хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм.



































