Монгол улсын спортын салбарын анхдугаар зөвлөгөөн 8 дугаар сарын 1-ний өдөр Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн биеийн тамир, спортын салбарын 500 гаруй ажилтан, алба хаагчид оролцож байгаа юм.
Тус зөвлөгөөн улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Учир нь спортын салбарын ажилтан алба хаагчид бус зөвхөн удирдах ажилтны зөвлөгөөнүүд өмнө нь зохион байгуулагддаг байжээ. Тэгвэл энэхүү зөвлөгөөнөөр салбарын тулгамдаж буй асуудлууд болон цаашдын бодлого чиглэлээ тодорлойхох юм.
Мөн энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулаад дуусахгүй маргааш \2023.08.01\ урлаг, спортын наадмаар үргэлжилнэ.























