Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тус зөвлөгөөнд зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, М.Ганхүлэг, Ц.Идэрбат нар оролцож зүүн бүсийн тусгайлсан чиг үүргийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч санал сэтгэгдэл солилцжээ.