Мөрөн сумын "иргэдэд үйлчлэх мэдээллийн төв"-ийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон сумын удирдлага, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.
Тус барилга нь зоорьгүй гурван давхар байхаар төлөвлөгдсөн бөгөөд гүйцэтгэгчээр “Юу Зэт-Эрдэнэ” ХХК сонгон шалгараад байгаа. Тус суманд төрийн нийт байгууллагад 90 гаруй ажилтан албан хаагч ажиллаж байгаа бөгөөд энэхүү барилга баригдсанаар төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрих юм.
Барилгын ажлаас гадна гадна тохижилт, гадна шугам сүлжээ, гадна хашаа, гражийн барилга зэрэг цогц ажил хийгдэнэ.














