Хэнтий аймаг аялал жуулчлалын салбарын эдийн засгийн чадавх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлал, зочид буудал, жуулчны баазын болон нутгийн брэнд, эко бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг бодлогоор дэмжиж эхэлсэн. Тиймдээ ч өнгөрөгч онд хоёр аж ахуй нэгжийг 175 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулж, үйл ажиллагааг нь дэмжиж ажилласнаар энэхүү салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, ААН-ийн тоо 17.8 хувиар, ажлын байр 17.7 хувиар тус тус нэмэгджээ.
Мөн 2023 онд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадваржуулах, үйлчилгээний байгууллагуудын чанар, стандартыг сайжруулах чиглэлээр 11 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 820 иргэнийг хамруулжээ.










